2018-04-17
Түлэгдэлт үүссэн үед анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ

Түлэгдэлт үүссэн үед анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ

Сэтгүүлчийн үг

Санамсар болгоомжгvй болон гэнэтийн нөхцөл байдлаас болж хvvхэд, том хvн ялгаагvй их бага хэмжээгээр тvлэгдэх тохиолдол гардаг.
Түлэгдсэн үед яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай. 
Эмнэлэгийн тусламж үйлчилгээ иртэл түлэгдэлтэнд сандарч бачимдсаны улмаас буруу арга хэмжээ авч, түлэгдэлтийн эдгэрэлтийг удаашруулах, бохирдлого оруулж идээлүүлэх зэрэг тохиолдол гарсаар байгаа тул иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Түлэгдэлтийг эмчилэх арга хэмжээ нь түлэгдэлтийн зэрэг, хамарсан талбай зэргээс шалтгаалж өөр өөр байна. Мөн түлэгдэлтийг үүсгэж буй хүчин зүйлээс хамааран тусламж үйлчилгээ үзүүлнэ. Хэрэв галд шатаж буй бол галыг нь яаралтай унтраана, зугатаж гүйж, сандарч болохгүй, цахилгааны түлэгдэлт бол гүйдэлийг заавал биеэс салгах шаардлагатай, хүчил шүлтээр түлэгдсэн бол их хэмжээний усаар угааж, урсгаж үйлчлэлийг багасгана.


1-р зэргийн түлэгдэлт- энэ хамгийн хөнгөн түлэгдэлт буюу зөвхөн арьсны өнгөн хэсэг түлэгдэнэ. Арьс энэ үед улайж, хорсдог. Ихэнхдээ наранд түлэгдэхийг 1-р зэргийн түлэгдэлтэнд оруулдаг.

2-р зэргийн түлэгдэлт- энэ үед арьсны өнгөн хэсэг түлэгдэхээс гадна 2-р давхарга мөн түлэгдэнэ. Хэрвээ таны түлэгдэлт 2-р зэргийн түлэгдэлт бол арьс хавагнаж, цэврүү үсэх шинж тэмдэг илэрнэ.

3-р зэргийн түлэгдэлт- энэ үед арьсны бүх давхарга түлэгдэх ба танд ямар ч өвчин мэдэгдэхгүй. Учир нь арьсны мэдрэлийн цэгүүд гэмтдэг. Арьсны өнгө өөрчлөгдөж хар, цагаан, эсвэл бор болно.


Түлэгдэлт үүссэн үед анхны тусламж үзүүлэх нь:
Хэрвээ таны түлэгдэлт 1-р түвшний бол та гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх боломжтой. Харин 2, 3-р түвшний бол та яаралтай эмнэлэгт хандаарай.
1. Түлэгдсэн хэсгийг урсгал болон хүйтэн усанд 5 минут орчим байлгаарай. Гэхдээ мөс хэрэглэж болохгүй. Энэ нь арьсыг гэмтээх магадлалтай юм. Эсвэл хүйтэн жин ч тавьж болно.
2. Яарч түлэгдсэн хэсгийг боолтоор боож болохгүй. Энэ нь агаар орох боломжгүй болгодог тул эдгэрэх хугацаа нь удаан байхад хүргэнэ.
3. Аналгин ч юм уу, өвчин намдаах ямар ч төрлийн эмийг өвчин намдаах үүднээс хэрэглэж болно.
4. Түлэгдсэн газар хүрэхээсээ өмнө гараа сайтар угаагаарай. Гараа аль болох цэвэрхэн байлгах хэрэгтэй. Бохир оруулж болохгүй.
5. Хэрвээ түлэгдсэн газар ямар нэг эд материал, эсвэл хувцас, даавуу наалдсан бол эмнэлэгт очих хүртэлээ ер оролдож болохгүй. Оролдох аваас цус гарч болох юм. Гэхдээ түлэгдсэн хэсэгт хүрээгүй үнэт эдлэл, хувцас хунараа хурдан тайлах хэрэгтэй. Энэ нь биеийн температурыг бага ч гэсэн бууруулахад туслана.
6. Хэрвээ түлэгдэлт 2,3 р түвшнийх бол яаралтай түргэн тусламж дуудах эсвэл эмнэлэгрүү яваарай. Түлэгдэлт 3-р түвшнийх бол хүйтэн усанд хүргэж болохгүй. Ер нь бол гэрийн нөхцөлд ямар ч арга хэмжээ авах хэрэггүй гэсэн үг.
7. Хүн ихээр түлэгдсэн үедээ шоконд орох тохиолдол гардаг тул энэ үед түлэгдсэн хүнд хэрхэн арга хэмжээ авах, тэдэнд хэрхэн туслах ёстойг эмнэлэгрүү утасдаж яаралтай мэдэх шаардлагатай.
8. Өвчин намдаах, улайлтыг багасгах зорилгоор лосион, крем, тос, товуд түрхэж нааж болохгүй.
9. Түлэгдэлтээс үүссэн цэврүүг оролдож болохгүй. Хүчээр цоолж шахаж огт болохгүй. Энэ нь халдвар орох нөхцөлийг бүрдүүлэх ба их өвдөлт мэдрэгдэнэ. Харин цэврүү өөрөө аяндаа хагарвал усаар хурдан угааж цэвэрлээрэй.


Бичсэн: Халиунаa | цаг: 08:26 | Анхан тусламж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax